Нүүр хуудас
Бидний тухай
Бүтээгдэхүүнүүд
Мэдээ, мэдээлэл
X
Нүүр хуудас
Бидний тухай
Бүтээгдэхүүнүүд
Танилцуулга
Холбоо барих
НОГООН БАЙГУУЛАМЖААС АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ ИЛҮҮ ЧУХАЛ
Орон сууц худалдан авахдаа байршил, ногоон байгууламжийг нэгдүгээрт тавьж чухалчилдаг байсан бол одоо АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ-ийг онцгой анхаардаг болжээ.
Гадаад талбайдаа ногоон байгууламжтай л бол эрүүл, эко орчин гэж үздэг гэнэн хэрэглэгч цөөрч, орчин үеийн “амьсгалдаг” байшинг эрэлхийлж байна.
Олон улсад мөрдөгддөг AHU (Air Handling Unit) агааржуулалтын системийг суурилуулах шийдлийг манай барилгын компаниуд барьж авалгүй тойрсоор байна. Учир нь өртөг өндөр, зардал ихтэй тул орон сууцны үнийг өсгөхөөс өөр аргагүй болно. Ашиглалтад орсон орон сууцны 48 хувь нь борлогдоогүй өнөөгийн нөхцөлд үнэ ханшийг өсгөх инженерийн шийдэлд толгой сэгсэрэхээс аргагүй байгаа нь харамсмаар.
Монголд Shangri La зочид буудал гэх мэт цөөн хэдэн барилгыг л AHU системээр “амьсгалуулж” байна.
AHU (Air Handling Unit) суурилуулахын тулд давхар бүрт агааржуулах хоолой тавих 20-25 см өндрийг нэмэх шаардлагатай. Тэгэхээр 10 давхар барилга барихад л ойролцоогоор 2.5 метр өндөрсөж, түүнд 600 саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн зардал нэмэгдэнэ. Үүн дээр хэрэглээ болон гадаад орчны бохирдлоос хамааран агааржуулалтын хоолойн шүүлтүүрийг тодорхой хугацаанд солих шаардлага тулгарна. Мөн системийг ачаалж ажиллуулахад цахилгааны төлбөр эрс өснө. Үүнийг СӨХ болон хэрэглэгчийн цахилгааны зардал дээр нэмж авахаас өөр аргагүй гэх мэтчилэн асуудал хөврөх юм. Иймд өнөөдрийн нөхцөлд нийтэд зориулсан орон сууц, оффисын барилгад AHU системийг сонгох зоригтон хараахан гараагүй байна.
Одоо баригдсан ихэнх орон сууцны ариун цэврийн өрөөнд суурилуулсан хүчин чадал багатай сэнсийг 24 цагийн турш асаалттай байлгасан ч өрөө болгоны агаарыг сэлгэж, найрлага дахь хүчилтөрөгчийн эзлэхүүнийг хангалттай байлгаж хүчрэхгүй. Үүний уршгаар таны болон үр хүүхдийн чинь дархлааны систем суларч, ядрамтгай, өвчлөмтгий болно. Ялангуяа бага насны хүүхдийн дархлалын тогтолцоо, бодисын солилцоонд агаар дахь хүчилтөрөгч хоол тэжээл шиг л хэрэгтэй байдгийг эмч нар онцолдог.
Тэгвэл өрөө тасалгаагаа 24 цагийн турш цэвэр агаараар сэлгэх инженерийн шийдлийг танилцуулж байна. Олон улсын стандарт AHU систем суурилуулсантай ижил үзүүлэлтийг хяналтын самбараас нь харж болно. Цонхонд байрлуулсан агаар шүүгчтэй хавхлага, агааржуулалтын хоолойд нэмэлтээр тавих сэнс гэсэн хоёр төхөөрөмж л дотоод орчны агаарын урсгалаар таны байрыг “амьсгалуулж” чадна. Цахилгаанд залгах шаардлагагүй тул урсгал зардал нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй. Шүүлтүүрийг Монголд үйлдвэрлэж, 10 мянган төгрөгөөр худалдаалдаг ба жилдээ нэг л удаа солино.
Энэ бол манай барилгын нөхцөл болон агаарын бохирдолоос үүдэн зөвхөн Монголд тохируулан өөрчилж зохион бүтээсэн шийдэл. Монголд худалдаалах эрхийг
Эс Эй Эс Глобал
ХХК дангаараа эзэмшдэг юм.
БУЦАХ
×
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
Sas
❮
❯