Гадаа утаатай ч цонхоо нээж цэвэр агаар сэлгэх боломжтой боллоо
Өнгөрсөн өвөл “Амьсгалах эрх” төслөөс гэр хорооллын зарим сургуулийн дотор орчинд агаарын бохирдлыг хэмжих төхөөрөмж суурилуулж үзэхэд өдөр бүр хүлцэх хэмжээнээс 2-4 дахин их бохирдолтой гарч байв.
Ийм гамшгийн нөхцөлд хичээллэж буй хүүхдүүд 10 жилийн дараа ид ажил дээр гарах үедээ астма, хорт хавдар, уушгины өвчлөлд өртөх магадлал өндөр болохыг олон улсын байгууллага сануулсаар ирсэн. Тэд, нэг ангид хэт олон хүүхэд сургахгүй байх, гадаа бохирдол буурах цагаар цонхоо онгойлгож агаар сэлгэх, анги засварыг хичээл эхлэхээс дор хаяж нэг сарын өмнө дуусгаж, будагны үнэр, элдэв тоосжилтыг намдаасан байх зэрэг зөвлөмж өгсөн.
Гэвч хэрэгжүүлэх боломж, арга зам хайлгүй суусаар дараагийн өвөлтэйгөө золгоод байна.
People in need олон улсын байгууллагын явуулсан судалгаанд, “Сургуулийн дотоод орчинд хийсэн хэмжилтүүдээс харахад тоосонцрын бохирдол нь гадаад орчны агаарын бохирдолтой шууд хамааралтай төдийгүй яг хичээлийн цагаар дотоод орчны агаарын чанарын байж болох хэмжээнээс 10 дахин өндөр байгаа нь хүүхдүүд сургууль дотроо ч амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалахаар түвшинд байна” хэмээн дурдсан байдаг.
.
Захын хорооололд гэлтгүй төвийн сургуулиуд ч нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, нэг л агаараар амьсгалж суугаа. Цонхоо нээж агаар сэлгэмээр байвч, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрсхүчлийн хий агуулсан хорт утаа шууд орж ирэх тул ангийг битүүмжилж, агаар цэвэршүүлэгч тавих арга замыг хайж байна. Гэвч талбайн хэмжээнд хэт ихэдсэн хүүхдүүдийн амьсгалах тоолонд ялгаруулж буй нүүрсхүчлийн хийг (СО2) цонхон дээрх цэцэг, таримал ургамлууд хүчилтөрөгчөөр сэлгэж хүчирдэггүй. Цэвэршүүлэгч төхөөрөмж агаар дахь тоосонцор, элдэв бичил бактерийг шүүж цэвэрлэхээс биш нэмж хүчилтөрөгч үйлдвэрлэх боломжгүйг багш нар сайн мэддэг ч өөр гарц одоогоор олоогүй байна.
“Нүүрсхүчлийн хий нь дотоод орчинд байнга өндөр байвал хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулан эд эрхтэнд гэмтэл учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нүүрсхүчлийн хий өндөр байгаа нь агаар сэлгэлт муу, ангийн ачаалал их байгаагаас болж байх магадлалтай. Хүүхдүүдийн хичээлийн цаг буюу өглөөний 9 цагаас өдрийн 14 цаг хүртэл дотоод орчин дахь агаарын бохирдол хамгийн өндөр цэгтээ хүрч байжээ” гэж дээрх судалгаанд анхааруулсан.
2018 онд хийсэн судалгаагаар сургууль доторх агааржуулалт хангалтгүй гэж багш нарын 55 хувь нь хариулсан бол сургуулийн удирдлагуудын олонх нь хэвийн гэж үзсэн байв. Түүнчлэн ангийн агаар хуурай гэж 33 хувь нь хариулсан. Өнөөдөр энэ байдал төдийлөн өөрчлөгдөөгүй, харин ч нэг ангид суралцах хүүхдийн тоо өссөөр байна.
Харин SAS буюу агааржуулалтын ухаалаг системээр энэ асуудлыг бүрэн шийдэх боломж байна. Ангийн цонхонд суурилуулахад үзэгдэх орчинг халхалдаггүй авсаархан төхөөрөмж нь агаарыг гаднаас оруулахдаа HEPA болон ИДЭВХЖҮҮЛСЭН НҮҮРСЭН шүүлтүүрээр PM10, PM2.5 тоосонцрыг 99.9 хувь шүүдэг. Тийм болохоор гадаа утаатай, агаарын бохирдлын хэмжээ өндөр байсан ч цонхоо нээж агаар сэлгээд байх боломжтой болно гэсэн үг.
Энэ систем нь агааржуулалтын хоолойд нэмэлт сэнс суурилуулж, дотоод орчны агаарын урсгалыг ухаалаг хянагчаар удирдан, хичээллээгүй үед ч цэвэр агаар сэлгэх боломж олгодог юм.