Асуулт, Хариулт
Smart Air Systems
Бусад төрлийн агааржуулалтын систем нь ихэвчлэн гаднаас агаар нэвтрүүлж, илүүдэл даралтын дэглэм үүсгэн ажилдаг бөгөөд барилгад олон тооны хоолой бүхий өртөг өндөр агааржуулалтын томоохон тоног төхөөрөмж эсвэл олон тооны жижиг цахилгаан тоног төхөөрөмжүүд суурилуулах шаардлага үүсдэг. Энэ нь тухайн барилга, тасалгаанд зай эзлэхээс гадна, үнэ өртөг, ашиглалтын зардал өндөр, агаарыг бүрэн сэлгэдэггүй сул талтай. Харин агаарын даралтын сийрэг дэглэмд ажиллах агааржуулалтын SAS систем нь дээрх бүх сул талуудыг шийдвэрлэж чадсан. Агаар сэлгэх хоолойд бага чадлын дуу чимээгүй сэнс байрладаг учир цахилгаан зарцуулалт маш бага. Мөн цонхонд байрлаж буй HEPA, Нүүрсэн шүүлтүүртэй төхөөрөмж нь гадна дотно агаарын статик даралтын зөрүү дээр үүссэн агаары нурсгалыг 99,9% цэвэршүүлж, өрөөний агаарыг бүрэн сэлгэхээс гадна агаар сэлгэлт, дулаан алдагдлыг ухаалаг удирдлагын системээр болон хэрэглэгч өөрөө гар аргаар тохируулж удирдах боломжтой. SAS агаар цэвэршүүлэх системийг ямар ч төрлийн барилга байгууламжинд суурилуулахад хялбар.
Энэ төрлийн агааржуулалтын систем нь тухайн барилга, орон сууцны агаар гадагшлуулах гол хоолойд агаар зайлуулах сэнсийг байрлуулах замаар тасалгааны бохирдсон агаарыг гадагшлуулж, тасалгааны агаарын статик даралтыг багасгаж сийрэгжилт үүсгэдэг. Гаднах агаарын статик даралт өндөр учир агаарын даралт өөрөө тэнцвэржих зарчмын дагуу цонхонд суурилуулсан зориулалтын шүүлтүүрийн төхөөрөмжүүдээр агаар цэвэршин тасалгаанд жигд нэвтэрч 24 цагийн турш агаарыг сэлгэх зориулалттай. Монголд баригдаж буй барилга байгууламжуудын ихэнх агааржуулалтын систем нь агаар зайлуулах хоолойг угсарсан байдаг боловч агаар оруулах хэсгийг цонх, хаалга эсвэл бусад хэсгээр нэвтрэхээр тооцсон байдаг. Энэ нь гадна орчны агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд эрүүл ахуй, дулаан алдагдлын хувьд тохиромжгүй юм. Иймд энэ төрлийн агааржуулалтын систем нь тасалгаанд цэвэр агаарыг хямд зардлаар, дулаан алдагдал багатайгаар сэлгэх хамгийн тохиромжтой арга юм.
Агааржуулалтын системийн гол тав тух алдагдуулагч нь дуу ихтэй сэнс байдаг. Бид дуу чимээгүй чанар сайтай агаар зайлуулагч сэнсийг олон сонголттойгоор зөвхөн угаалгын өрөө болон гал зуухны хиншүү сорогчийн хоолойд суурилуулдаг учраас амарч буй шөнийн цагт ч дуу чимээ сонсогдохгүй.
Өрөөнд агааржуулалт зайлшгүй шаардлагатай. Гэвч хэдий чинээ их агааржуулна, төдий чинээ дулаан алдагддаг. SAS систем нь тухайн орон сууц, барилгын бүх талын цонхнуудад байрлуулсан шүүлтүүрийн төхөөрөмжүүдийн тусламжтайгаар агаарыг тогтмол сэлгэж, дулаан алдагдал, агааржуулалтыг ухаалаг удирдлагын системээр үр дүнтэй тохируулдаг. Төхөөрөмжийн гол нь ABS түүхий эдийн орцтой, халуун болон дуу тусгаарладаг.
SAS агааржуулалтын систем нь бусад төрлийн агааржуулалтын төхөөрөмжүүд /air condition болон агаар цэвэршүүлэгч /-тэй харилцан дэмжиж ажиллах боломжтой бөгөөд хамт хэрэглэхэд хориглох заалт байхгүй.
Аливаа байрны ариун цэврийн өрөө, унтлагын өрөөний хаалга бүгд бага зэргийн завсартай байдаг. Хаалганы завсарын нийт талбай нь агаар зайлуулагч хоолойн талбайгаас их байдаг тул агаарын эргэлтийг хангах бүрэн боломжтой. Хэрэв хаалганууд битүүмжлэгдсэн бол хаалганы дээд хананд агаар нэвтрүүлэгч суурилуулна.
Тухайн байрны нийт эзлэх талбайнаас хамаарч цонхонд суурилуулах шүүлтүүрийн төхөөрөмжийн тоо, агаар зайлуулах хоолойн сэнсний хүчин чадал, тоо ширхэгийг тооцон агааржуулагчийг суурилуулдаг. Хэрэглэгчийн сонголтоор нэмэлт тоноглол болон ухаалаг удирдлагын системээр хангах боломжтой. Ашиглалтын зардлын хувьд хамгийн ихдээ цахилгааны зардал 24 цагт 1квт-аас ихгүй байх ба гадна орчны агаарын бохирдол, тоос шорооны хэмжээнээс хамаарч өвөл, зуны шүүлтүүрийг төхөөрөмж бүрт жилд нэг удаа солих шаардлагатай. Шүүлтүүрийн үнэ хямд. /10 мянган төгрөг/