ХҮҮХДИЙН ӨРӨӨГ АГААРЖУУЛАХ ТӨГС ШИЙДЭЛ
Агаар солилцоо муутай өрөөнд бичил биетэн, РМ10, РМ2.5 тоосонцор, мөөгөнцөр зэрэг бичил биет үржих таатай нөхцөл болдог. Эдгээр нь харшил, амьсгалын замын өвчин үүсгэх шалгаан болдгийг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлсээр ирлээ.
Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа 2.5 дахин илүү хортой. Учир нь гадаа байнгын агаарын солилцоо явагдаж байдаг бол өрөө тасалгаанд агаар шинэчлэгдэх нь удаан. Ялангуяа утааны улиралд цонхоо нээж агаар оруулна гэх ойлголт бараг үгүй болсон тул гадна хөшиглөх утаанаас ч илүү аюултай орчинд бүгж байгаагаа бид анзаардаггүй.
Энэхүү аюул нь бага насны хүүхдүүдэд илүү ноцтой заналхийлж байна. Уушгины багтаамж бага, минутад амьсгалах тоо олон тул хүүхдүүдэд цэвэр агаар нэн чухал. Тэдэнд амьсгалж авсан хүчилтөрөгч нь дархлааны системээ бүрэлдүүлэхэд гол үүрэгтэй бас өсөлт, сэтгэн бодох чадварт нь ч нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Гэтэл цонх онгойлгоход тоос тортог, утаа униар орж ирээд дотоод орчны агаарын найрлагыг бүр дордуулах тул эцэг эхчүүд хүүхдийн өрөөгөө улам л битүүлж орхидог.
Энэ нөхцөлд гаднаас агаарыг шүүж, цэвэршүүлж оруулдаг, тасалгааны агаарын найрлага дахь хүчилтөрөгчийн хэмжээ, чийгшил зэргийг хянаж удирддаг 24 цагийн турш урсгал зардалгүй сэлгэлт хийдэг ухаалаг агааржуулалтын системийг санал болгож байна. Уг төхөөрөмжийг цонхонд суурилуулдаг ба гаднаас агаар оруулахдаа HEPA болон ИДЭВХШҮҮЛСЭН НҮҮРСЭН шүүлтүүрээр шүүж, хавхлагыг олон янзаар тохируулж, дулаан алдалтгүй ажиллуулж болно. Үүнд ашиглалтын зардал гардаггүй тул одоогийн байдлаар хамгийн ашигтай шийдэл болоод байна. Хамгийн бага зардлаар агааржуулалтаа ухаалгаар шийдэхэд 70007117, 89687117 дугаарын утсаар хандахад л хангалттай.
БУЦАХ