АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМ ХАНГАЛТГҮЙ БАЙШИНГ Ч “АМЬСГАЛУУЛАХ” БОЛОМЖТОЙ
Сүүлийн үед баригдсан орон сууцнууд, хувийн байшингийн ихэнх нь агааржуулалтын систем хангалтгүй. Олон улсад мөрдөгддөг стандартаар цагт 1 метр/квадрат талбайд дор хаяж 3 метр/куб агаар сэлгэж байх ёстой. Тэгэхээр 70 метр квадрат талбайтай орон сууцанд нэг цагт 210 метр/куб агаар сэлгэх хүчин чадалтай төхөөрөмж суурилуулах учиртай гэсэн үг. Гэтэл манайд баригдаж буй барилгуудын ариун цэврийн өрөөнд 100-150 метр/куб агаар сэлгэх хүчин чадалтай сэнс суурилуулж өгөөд л гаднаас оруулах агаарыг цонх, хаалганд “даатгаж” орхидог. Харамсалтай нь бараг айл бүр өвөл, хавар, намрын улиралд утаа, тоос шорооноос үүдэж цонхоо онгойлгох боломжгүй, бүгчимдэж амьдардаг. Харшлаас шалтгаалаад зундаа ч бараг цонхоо нээж чадахгүй хүмүүс ч бий.
Гэтэл ингэж агаарын дутагдалд орох нь дархлаа сулрах, түүнийг дагаад элдэв төрлийн өвчин эмгэгтэй болох гол шалтгаан болж байна. Хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд орохоор хоолны шингэц муудан, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, тамир тэнхээ суларч маш олон төрлийн зовиур гарч эхэлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үед амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдаж, их амархан даардаг, дасгал хөдөлгөөний ачаалал ч авч чаддаггүй гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
Хамгийн ноцтой нь бүгчим гэрт нэн түрүүнд хүүхэд агаарын дутагдалд орж, өсөлт удаашрах, өвчлөмтгий болох нөхцөл болдог. Тиймээс эцэг эхчүүд амралтын өдрүүдээр хүүхдээ агаарт гаргаж, нэг өдөр ч болтугай хүчилтөрөгчөөр хангалттай амьсгалуулахыг зорьдог. Харамсалтай нь энэ нь усанд шумбаж байгаад ганц удаа дээшээ гарч агаар амьсгалаад буцаад шумбахтай адил хүнд нөхцөл гэдгийг ойлгохгүй байна.
Тэгвэл үүнийг шийдвэрлэх хамгийн хялбар агаад зардал чирэгдэл багатай шийдлийг та бүхэндээ санал болгож байна.
Олон улсын стандартад нийцсэн, цагт 3 м/кубээс дээш агаарын сэлгэлт хийдэг уг төхөөрөмж нь SAS (Smart Air Systems) буюу ухаалаг агааржуулалтын систем юм. Энэ нь дотоод орчны агаарын найрлагыг ухаалаг хяналтын системээр удирдаж, сэлгэх горимоо тохируулдаг. HEPA болон ИДЭВХШҮҮЛСЭН НҮҮРСЭН шүүлтүүртэй агаар оруулагчийн хавхлагийг олон төрлөөр тохируулж, дулаан алдалтгүй ажиллуулах боломжтой. Ухаалаг удирдлагын систем нь өрөөний чийгшил, хүчилтөрөгчийн хэмжээ болон агаарын даралт, нэмэлт бодисуудын найрлагыг хянаж, шаардлагатай үед агаар сэлгэлтийг автоматаар хийдэг горимтой.
Нэгэнт баригдсан орон сууцыг бүхэлд нь сүүлийн үеийн агааржуулалтын AHU системээр (Монголд цөөхөн хэдэн барилгад шийдсэн өртөг өндөртэй технологи) нөхөн тоноглох боломжгүй ч энэхүү ухаалаг агааржуулалтын системийн тусламжтайгаар ижил хүчин чадлаар агаар сэлгэх боломжтой юм.
SAS-ийг суурилуулахад нэг л удаа зардал гарах бөгөөд ашиглалтын зардалгүй, жилдээ ганц удаа 10 мянган төгрөгөөр Монголдоо үйлдвэрлэсэн шүүлтүүрийг солиход л хангалттай.
БУЦАХ